Захирлын мэндчилгээ

Бидний үйл ажиллагаатай танилцан цахим хуудсанд маань зочилж буй Танд талархал илэрхийлье.

Монгол хүний эрүүл жаргалтай амьдралын төлөө уриан дор манай хамт олон дэлхийн хөгжингүй орнуудаас өндөр чанартай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг импортлон нийлүүлж хүн ардынхаа эрүүл мэнд болон эрүүл мэндийн салбарын хөгжилд өөрсдийн бодитой хувьд нэмрээ оруулахаар  Сэтгэл,  Зүтгэл, Итгэлээр тулгуурлан хичээнгүйлэн ажиллаж байна.

Бид шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт амжилт дээр тулгуурлан бүтээгдсэн, эмчилгээний өндөр идэвхтэй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг хэрэглэгч, харилцагчиддаа нийлүүлэхийг хичээж ажилладаг гэдгийг дурьдахад таатай байна.

Бид нийгмийн өмнө хүлээсэн өндөр хариуцлага, мэргэжлийн болон бизнесийн ёс зүй, хууль дүрмийг баримталж хэрэглэгч түншээ эрхэмлэн дээдэлж, шударгаар өрсөлдөж, хамгийн шинэлэг, шинэ үеийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх болно.

Манай компанийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч болон үйлчлүүлэгч нартаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсье!

Хүндэтгэсэн Гүйцэтгэх захирал Буянгийн Баасансүрэн.

Компанийн танилцуулга

Компанийн нэр  Нэкст Женерэйшн Хеалт ХХК
Байгуулагдсан огноо  2016.09.16
Үйл ажиллагааны чиглэл Эм ханган нийлүүлэх, эм, БИБ-ийн импорт, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, сургалтийн тоног төхөөрөмжийн импорт, худалдаа
Гүйцэтгэх захирал  Буян Баасансүрэн
Ажилчидын тоо  25
Хөрөнгийн хэмжээ  4 тэрбум
Жилийн борлуулалт  5 тэрбум
Салбарын тоо  2
Гадаад нийлүүлэгчдийн тоо  21
Харилцагчийн тоо  350
Хамтран ажилладаг холбоо  Эм холбоо

КОМПАНИЙН ТҮҮХ
2004 он Бридж ХХК нь эрүүл мэндийн салбарт Япон улсаас эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж импортлон худалдаалж эхэлсэн.

  • 2004 он Японы Minophagen Pharmaceutical компанийн дистрибьютер
  • 2010 он Японы Taiko Pharmaceutical компанийн дистрибьютер
  • 2016 он Эрүүл мэндийн салбар дах бизнесээ өргөжүүлж Нэкст Женерэйшн Хеалт ХХК-г байгуулсан.
  • 2016 он Японы IHM Inc компанийн дистрибьютер
  • 2018 он Японы Японы Kyushin компанийн дистрибьютер
  • 2018 он Японы JAPAN ALGAE компанийн Монгол дахь онцгой эрхт дистрибьютер
  • 2020 он Японы Takamitsu Pharmaceutical компанийн Монгол дахь онцгой эрхт дистрибьютер
  • 2021 он Японы DHC corporation Монгол дахь онцгой эрхт дистрибьютер
  • Япон, АНУ, Энэтхэг улсуудаас бүтээгдэхүүн импорлож худалдаалдаг.

Алсын хараа

Манай компанийн үйл ажиллагааны үндсэн цөм нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж байна. Хүмүүсийн эрүүл амьдралын төлөө өндөр технологийн чанартай эм эмийн бүтээгдэхүүн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэгч, эмийн болон БИБ–ийн экологийн цэвэр түүхий эдийг боловсруулан экспортлох чиглэлд тэргүүлэгч компани болох зорилготой.