Бүтэн биеийн биоскан аппарат нь хүний биеийн эрхтэн тогтолцооны мэдээллийг 240 үзүүлэлтээр 1.5 минутанд бүрэн мэдээлнэ.

МУ-д зүрх судасны өвчин, хавдар, хоол боловсруулах замын өвчлөл, мэдрэлийн эмгэг, далд таргалалт, химийн бодисын хордлого, үе мөчний өвчин зэрэг хөдөлмөрийн чадвар болон амьдралын чанарт нөлөөлдөг архаг өвчнүүдийн тархалт ид хөдөлмөрлөж буй хүмүүст өндөр байгаа нь урьдчилан сэргийлэх үзлэг болон эрт оношилгоо муу байгааг харуулж байна. Иймээс манай оронд чанартай урьдчилан сэргийлэх үзлэг буюу бүтэн биеийн үзлэг, оношилгоо ус агаар мэт хэрэгтэй байна.

Бүтэн биеийн үзлэг оношилгоонд цус, биохими, ЭХО, ясны сийрэгжилт, үе мөчний үрэвсэл, хорт бодисын нөлөө, витамин, эрдсийн дутагдлыг тодорхойлох гээд олон янзын шинжилгээг хийлгэх шаардлагатай байдаг учир санхүүгийн хувьд их зардал мөнгө гардаг. Мөн улсын эмнэлгийн ачаалал маш их учир үзлэг хийлгээд явахад цаг хугацааны хувьд ч төвөгтэй байдаг сул талтай.

Тэгвэл БИОСКАН аппаратаар оношлуулснаар маш богино хугацаанд олон төрлийн шинжилгээний үзүүлэлтүүдийг нэг дор мэдэх боломжтой учир эдийн засгийн хэмнэлт таны нүдэн дээр гарах болно.

Манай зорилго нь Монгол хүн амын дунд урьдчилан сэргийлэх үзлэгийг үр дүнтэй болгосноор өвчний хүндрэлээс нь сэргийлж, өвчлөлийг бууруулахад оршино. Иймээс  МУ-д үйл ажиллагаа явуулж буй бүх албан байгууллага, хувь хүмүүст энэхүү биоскан аппаратыг танилцуулж байна.

 

БИОСКАН АППАРАТ ГЭЖ ЮУ ВЭ?

АНХ ХБНГУ-ЫН НЭРТ ЭРДЭМТЭН DR.RILLING ЭМЧ 1986 ОНООС ЭХЛЭН ЦАХИЛГААН СОРОНЗОН ДОЛГИОНЫ ҮНДЭСЛЭЛЭЭР ХҮНИЙ БИЕИЙН ЭСИЙН ДОЛГИОН НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАРТ ҮНДЭСЛЭН ХҮНИЙ БИЕИЙН БҮХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙГ НЭГ ДОР ХЭМЖИН ГАРГАХ “BIOENERGETIC MEASUREMENT SYSTEM” БУЮУ “БҮТЭН БИЕИЙН БИОСКАН”АППАРАТЫГ НЭВТРҮҮЛСЭН БАЙНА.

Герман улсын Биоскан төхөөрөмж нь хүний биеийн эрүүл мэндийн ерөнхий байдлыг маш богино хугацаанд (ердөө 1,5 минутанд) оновчтой тодорхойлж хүний бие эрхтэн тогтолцоонд үйл ажиллагааны ямар өөрчлөлт байгаа эсэхийг шууд оношилж өгдөг орчин үеийн технологи юм.

Шинжилгээний үр дүнд та өөрийн биеийн байдлыг цогцоор нь мэдээд зогсохгүй, ямар эмчид хандахаа мэдэж авахаас гадна цаг хугацааны хувьд хэмнэлттэй байдгаараа хамгийн том давуу талтай.

Биоскан аппаратын 1 удаагийн үзлэгээр бүх эрхтэн тогтолцооны үнэлгээ гарч ирэхээс гадна дор хаяж сүүлийн 3-н сарын эрүүл мэндийн мэдээлэл гардаг.

Үүнд:

  • Зүрх судас, тархи мэдрэл
  • Ходоод гэдэс
  • Элэг,цөсний үйл ажиллагаа
  • Бүдүүн, нарийн гэдэс
  • Уушги, бөөрний үйл ажиллагаа
  • Ясны сийрэгжилт, үе мөчний үрэвсэл
  • Цусан дахь сахарын хэмжээ
  • Бичил элемент, витамин, амин хүчлийн дутагдал
  • Дотоод шүүрэл
  • Дархлаа тогтолцоо
  • Хүнд металлын хордлого
  • Арьсны бүтэц, Харшил
  • Нүд
  • Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гэх мэт 32 бүлгийн 240 параметрийг тодорхойлно.

Ердийн цусны шинжилгээ нь их багийг хэлж өгдөг бол биоскан нь таны биеийг эрүүл, өөрчлөлттэй, онцгой анхаарах эсхүл аюулын түвшинд байна уу? үгүй юу? гэдгийг шууд хэлж өгнө.

Герман улсын БҮТЭН БИЕИЙН БИОСКАН АППАРАТ-аар 2017 оноос хойш албан байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэг, хувь хүний үзлэг, тамирчид, хоолны дэглэм баримталдаг хүмүүсийг хяналтын бүлэгтээ авч үйл ажиллагаа явуулж байна.

Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах үүрэгтэй байдаг. Манайх байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэгийг Эмчийн өргөө эмнэлэгтэй хамтран хийж байна. Одоогоор 50 гаруй байгууллагын 4000 гаруй хүмүүст үзлэг хийсэн. Мөн сүүлийн үед хоолны дэглэм барьдаг хүмүүс их олширсон. Тэдгээр хүмүүсийг хяналтаа авч эрүүл мэндийн байдлыг тодорхойлж өгч байна.

Шинжилгээг хэрхэн өгөх вэ?

Бусад шинжилгээ шиг өлөн байх, өглөө эрт очих зэрэг олон янзын бэлтгэл шаардагдахгүй. Электрон датчикийг 1-2 минут атгахад л таны эрүүл мэндийн бүх үзүүлэлтийг 1 дор цогцоор нь гаргаж ирнэ. Энэ шинжилгээний үр дүнгээс та өөрийн биеийн эрүүл мэндийн байдлыг цогцоор нь мэдээд зогсохгүй цаашид ямар нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, ямар шинжилгээ өгөх зэрэг олон мэдээллийг та БИОСКАН аппаратанд үзүүлснээр мэдэж авах болно.

Биоскан аппаратны үзлэг. (Эрүүл мэндийн 240 үзүүлэлтийг үнэлнэ)

Эмчийн тайлбар. (Өөрчлөлт гарсан бүх эрхтэн тогтолцооны зөвлөгөө)

Шаардлагатай тохиолдолд эмчилгээ хийнэ.

Хяналтанд авах боломжтой.

Үзлэгийн төлбөр: 35,000₮

Хувь хүн үзүүлэхээр бол урьдчилан цаг авах шаардлагатай. Яагаад гэвэл аппаратны үзлэг өөрөө 1-2 мин болох боловч бүх эрхтэн тогтолцооны өөрчлөлт гарсан болгон дээр тайлбар, зөвлөгөө, авах арга хэмжээг тайлбарлаж өгдөг тул 1 хүн дунджаар 20-25мин болдог. Тийм учраас урьдчилан цаг авч үйлчлүүлдэг.

Албан байгууллагаараа үзлэг хамрагдах тохиолдолд хөнгөлөлт байгаа эсэх.

Албан байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэгийг манайх хөнгөлөлт, урамшуулалтай хамруулдаг. Албан байгууллагын цөм нэгж нь ажилтан буюу хүн. Тухайн хүний эрүүл мэндийн байдал ажлын амжилттай шууд холбоотой байдаг.

Холбоо барих утасны дугаар: 77001130

Сэтгэгдэл үлдээх