Бидний бие махбодь энэ ертөнцөд амьдрах гол утга учир нь дархлаа тогтолцоотой зайлшгүй хамааралтай юм. Учир нь бидний эргэн тойрон, амьдарч буй орчинд хэдэн зуун сая бичил амьд организм байж байдаг. Энэ бичил бактери, вирус болон амьд организмууд хоорондоо хэрхэн яаж хоршин оршиж байгаа нь дархлаа тогтолцоотой холбоотой юм. Гаднаас амьсгалын зам юмуу, бохирдсон бусад салстаар ч юмуу бактери вирусууд хүний биед орж ирэхэд хүний дархлааны олон тооны эсүүд тэдгээрийг устгаж, хүний бие мах бодийг тэрхүү гадны биетүүдээс хамгаалж оршиж байдаг. Энэ тогтолцоо хэрэв алдагдах юм бол тухайн вирус, бактери, мөөгөнцрүүд хүний биед үржиж амьдрах таатай нөхцөл бий болсноор хүний бие өвчилдөг. Тэгэхээр дархлааны систем бол хүний биеийг хамгаалах хамгийн нэн тэргүүний эсүүд гэж ойлгох хэрэгтэй.
Ханиад хүрээд халуурч эсвэл дараалан хэд давтан ханиад хүрч байна гэдэг дархлааны хамгаалах хариу урвалын процесс явагдаж байгаа юм. Өөр, өөр төрлийн үүсгэгчтэй ханиад туссан болохоор дархлаа тэмцээд устгаад байна гэсэн үг юм.
Хүний биеийн дархлааны систем нь маш нарийн тогтолцоотой. Чөмөг, дэлүү, тунгалгийн зангилаа, шингэний урсгал нь “дархлааны систем”-ийн үндсэн зангилаа юм. Энэ нарийн механизм бөгөөд гадаад орчин болон организмын бага зэргийн өөрчлөлтийг аяндаа өөрөө зохицуулж байдаг. Экологийн таагүй орчин, буруу хооллолт, аминдэмийн дутагдал, стресс, архаг хууч өвчин, вирусийн халдвар, ажлын хэт ачаалал, шинэ вирус нь дархлааг амархан алдагдуулдаг байна.
Та өөрийнхөө дархлаа суларсныг хэрхэн яаж мэдэх вэ.
Архаг ядаргаатай болох, амархан эцэж сульдах, нозоорч нойр хүрэх эсвэл бүр эсрэгээрээ нойргүйдэх, толгой өвдөж, булчин болон үе мөч хөндүүрлэх шинжүүд илэрнэ. Хүндрэлийн дараагийн шатанд ямар ч вирус, ямар ч өвчний халдвар аваагүй хэр нь байнга өвдөнө.
Дархлаагаа сайжруулах болон дархлаа тогтолцоог унагахгүй байх аргууд:
Тогтмол дасгал хөдөлгөөн- Өдөр бүр 45 минутын турш явганаар алхах нь элдэв халдварт өвчин тусах магадлалыг тавин хувиар бууруулж өгдөг байна. Хүний дархлааг хамгийн сайн дэмждэг зүйл бол дасгал хөдөлгөөн. Дасгал хийснээр биед ачаалал өгч, зүрхний цохилт, бодисын солилцоо сайжирч түүнийг дагаад дархлааны эсүүд дагаад өсөөд явдаг.
-Тогтмол гараа угааж гар ариутгагчаар ариутгах, хаттал нь арчих хэрэгтэй.
Ажил амралтаа зохицуулах-хэтэрхий олон цагаар ачаалалтай ажиллах, сайн унтаж амрахгүй байх, нойргүйдэлд өртөх.
Хорт зуршил хэрэглэхгүй байх-Тамхи татдаг хүмүүс амьсгалын замын өвчнөөр өвдөх магадлал хоёр дахин илүү байдаг. Эрдэмтдийн нотолсноор тамхи нь вирус олшруулах нөхцөлийг бүрдүүлдэг аж.
Стресст автахгүй байхыг аль болох хичээх хэрэгтэй-Байнгын стресс нь дархлааны дайсан. Өөртөө учирсан таагүй үйл явдал, ямар нэг эвгүй сэтгэгдлээ цаасан дээр бичиж бай. Ингэх нь дархлалын системийн хамгийн чухал “Т” эсийг сайжруулдгийг эрдэмтэд тогтоожээ. Харин түүнээ давтан ярих нь хортой.
Хамгийн чухал нь Шим тэжээллэг хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэх шаардлагатай.
Шим тэжээллэг хоол гэж юу вэ:
Харин шууд нэг өвчин тусаад, ханиад хүрэнгүүт дархлаа чинь суларчихсан байна, дархлаагаа дэмж гэж хэлэх нь маш учир дутагдалтай зүйл юм.
Сүүлийн үед эмч эрдэмтэн нарын зөвлөгөөнөөс үзэхэд дархлааг шууд химийн аргаар гаргаж авсан эм эмийн бэлдмэлээр дэмжих нь аюултай бөгөөд дархлаа тогтолцооны тэнцвэрийг алдагдуулдаг. Дархлааны 60% нь гэдсэнд агуулагддаг учраас бид өдөр тутамдаа шим тэжээллэг хүнс хэрэглэх хэрэгтэй. Гэдэсний орчин хэвийн байснаар буюу ашигтай бактерийн тоо хэвийн байснаар бидний идэж байгаа хоол хүнсийг зөв гүйцэд боловсруулж шим тэжээл нь биед шаардлагатай хэмжээгээр шимэгддэг. Иймээс хүний биед шаардлагатай 5 шим тэжээлийг тэнцвэртэйгээр агуулдаг шүлтлэг хөх ногоон замаг спирулинаг зөвлөж байна.