Спирулина замаг нь В, К витамин болон цайр, магни, амино хүчил болон хамгийн өндөр ургамлын гаралтай уураг агуулсан бүтээгдэхүүн юм.
Хэрэв та цагаан эсвэл ногоон хоолтон бол энэ нь уургаа нөхөх хамгийн сайн арга зам юм.
Спирулина нь бидний бие организмд ямар үр ашигтай вэ?
1. Спирулина нь бие организмыг хүнд металиас хоргүйжүүлдэг болох нь шинжлэх ухаанаар батлагдсан.
Сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаагаар спирулина нь хүний биеийг хүнд металь хүнцэл буюу /arsenic/ –аас хоргүйжүүлдэг болох нь тодорхойлогдсон.
Жишээлбэл Хятад улсад өдөр тутамд хэрэглэдэг зарим хүнсний бүтээгдэхүүн буюу алим, жимсгэнэд хорхой, шавьжаас хамгаалах зорилготойгоор хүнцэл буюу arsenic–ийг шүршсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүнд металл хүнцэл буюу / /arsenic/ нь хүний биед гадны нөлөөлөл буюу хоол хүнс, амьсгалын замаар бидний биед шингэдэг байна.
Хэрэв хүн хэт их хүнцэл буюу /arsenic/ биедээ агуулах юм бол элэг өвчлөх, бөөрний өөрчлөлтөд орох эрсдэлийг дагуулдаг. Үүнээс спирулина шүлтлэг хөх ногоон замаг нь хүний биеийг цэвэрлэж, хамгаалж, хоргүйжүүлдэг байна.
2. Яагаад бид өдөр тутамдаа Спирулина шүлтлэг хөх ногоон замгийг хэрэглэх шаардлагатай вэ гэдэгт мэдээж маш олон давуу талууд байгаа.
Үүний нэг нь бидний өдөр тутмын энгийн зүйл болох гар утас нь өөрөөсөө бичил долгион, цацраг туяаг ялгаруулж байдагтай холбоотой. Энэ хорт туяа бидний өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүнд шингэдэг байна. Харин Спирулина бидний биеийг цацрагт туяанд хордохоос сэргийлж, хоргүйжүүлж хамгаалдаг.
4. Спирулина нь мөн хорт хавдартай тэмцэхэд тусалдаг өндөр ач тустай хүнсний нэмэлт тэжээл юм. Спирулина замаг нь хүний биеийн антиоксидант буюу glutathione нэмэгдүүлж, холестролыг бууруулахад тусална, цусны эргэлт /blood pressure/-ийн балансийг хадгалахад, мөн харшилийн /diabetes/ эсрэг өндөр ашиг тустай.
5. Сүүлд нь сануулахад Спирулина шүлтлэг хөх ногоон замаг нь тэжээллэг эрүүл хүнс учир танд маш их энерги эрч хүчийг бэлэглэнэ. Хэрэв та амархан ядардаг төрлийн хүн бол спирулинаг өглөөдөө хэрэглэснээр таны энерги эрч хүчийг үдээс хойш гэхэд нэмэгдүүлнэ.