Тодорхойлолт:

Ходоод, дээд гэдэсний мэдрэл шингэний зохицуулга алдагдан, эдгээр эрхтэний шүүрэл, хөдөлгөөний үйл ажиллагаа хямарч, салст бүрхүүлийн хэсэг газрын тэжээлийн доройтлын улмаас шархлаа үүсдэг, олон дахилттай, мөчлөг явцтай, даамжрах хандлагатай архаг эмгэгийг шархлаа өвчин гэнэ.

Шархлаа:

Шархлаа өвчний шалтгаан бүрэн төгс тодорхой бус боловч хеликобактери, сэтгэлийн хүчтэй хямрал, удамшил, архи, тамхи, эмийн зэрэг хүчийн зүйлийн нөлөөгөөр үүсгэгдэж болно. Ходоодны шархлааны үед хеликобактери 60-70%, дээд гэдэсний шархлааны үед 85-100% илэрч байгаа нь шархлаа өвчин үүсэхэд хеликобактери онцгой нөлөөтэйг харуулж байна.

Эмгэг жам: 2 үндсэн хүчин зүйлээр тайлбарлаж байна.

1.Ходоод, дээд гэдэсний хамгаалах чадвар сулрах

  • Салс бүрхүүлийн цусан хангамж
  • Муцин ялгаралт
  • Шүлтжих чадвар
  • Хучуур эдийн нөхөн төлжилт
  • Простагландины нийлэгшил

2.Ходоод, дээд гэдэсний салст бүрхүүлийг гэмтээгч хүчин зүйлийн нелөөлөл ихсэх

  • Ходоодны хүчил ялангуяа чөлөөт хүчил
  • Пелсин
  • Цөсний хүчил
  • Изолейцин
  • Хеликобактери
  • Зарим эм /аспирин, лреднизолон/

Эмнэл зүй: Шархлааны байрлал,явд хүндрэлээс хамаарна.

Зовиур: Шархлаа өвчний үндсэн зовиур нь өвдөлт юм. Өвдөлтийн байрлал ходоодны шврхлааны үед аюулхай орчймд, дээд гэдэсний шархлааны үед аюулхай хүйс хоёрын дунд хэсэгт байрлана. Голдуу хорсож өвдөх ба өвдөлт дамжихгүй, хооллолттой ихээхэн хамааралтай. Ходоодны дээд хэсгийн шархлааны үед хоол идсэний дараа 1/2-1 цагий.н дотор /эрт үеийн евдөлт/ ходоодны доод хэсгийн шархлааны үед хоол идсэний дараа 2-3 цаг болоод /хожуу үеийн өвдөлт/, дзэд гэдэсний шархлааны үед хоол идсэний дараа 5-6 цаг болоод /өлөн үеийн өддөгпг/ илэрнэ.

Шархлаа өвчний өвдөлтийн нэг онцлог бол “үечлэл юм. Гурван янзын үечлэл байна /хоногийн, улирлын, үечлэлийн үечлэл/. Шархлаа өвчний өвдөлт үдээс хойш, хавар, намрын улиралд заримдаа гэнэт өвдөх үечлэлтэй байна. Ходоод, гэдэсний хямралын хам шинжээс өвчтөн голдуу хоолны дуршил ихтэй байх ба заримдаа өвдөлтөөс айсны улмаа.с хоол идэхээс татгалзаж / citofbia/ болно. Гэдэс, ходоодны сөргөөний улмаас цээж гашуу оргих, гашуунаар гэхрэх ба хүндрэлийн үед огиулж бөөлжинө.

Харж ажиглах мэдрэхуйн үзлэгээр: Хэлний уг цайвар шар өнгөтэй, захаараа жижиг тууралттай байдаг. Хүндрэлийн үед хэл хуурай, зузаан өигөртэй байна.

Хурэлцэх мэдрэхуйн үзлэгээр: Гурвал шинж илэрнэ. Үүнд: шархлаа байгаа хэсэгт тогших ба дарахад цэгчилсэн өвдөлт, илрэнэ.

Шинжилгээ:

  1. Рентгөн шинжилгээгээр шууд ба дам шинжийг илрүүлнэ. Шууд шинжид ухлаадсын шинж буюу эд хасах, бари нэмэх шинж, шархлааны бул хүрээ, салст бүрхүүлийн хуниасны сорвижилт, дам шинжид ходоод, дээд гэдэсний булчингийн агшилт хэсзг газар ихсэх буюу хурууны шинж, гурвэлзэх хөдөлгөөн ихсэх, нугалуурын агщилт.^ходоодны агуулагдахууны нүүлт өөрчлөгдө/шивжүүд орно.
  2. Уян дурангаар шархлааны байрлал, тоо хэмжээ, гүн, явц, хэлбэр, хүндрэлийг нарийвчлан тогтооно. Дурандах үедээ бипсй авч эмгэг бүтэц зүйн шинжилгээ хийх явдал чухал ач холбогдолтой.
  3. Хеликобактерй тодорхойлж эмчилгээний үр дүнг шууд хянах боломжгой байдаг.

Оношийн загвар:

  1. Шархлаа өвчйн, ходоодны бага махианы дагуу урд хананд байрлалтай, өнгөц, анх оношлогдсон, 1.5-1.2 см хэмжээтэй зөв бус хэлбэрийн, хурдан явцтай, хүндрэлгүй.
  2. Дээд гэдэсний булцуу хэсгийн арын хананд байрлалтай гүн, олон дахилттай, удаан явцтай, 0.5-5 см 5 см хэмжээтэй нүүсэн, булцуу хэсгийн хэлбэр алдагдсан шархлаа өвчин

 

Эмчилгээ.

Дэглэм: Архи, тамхи, ходоод, гэдэсний салстыг цочроох зм үл хэрэглэх, хоолны дэглэм сахих, хоол болон эмийн эмчилгээгээр эмчилнэ.

Сэргийлэлт:

  1. Хоолны дэглэм сахих
  2. Архи, тамхийг хориглох
  3. Хоногт 9-10 цагаас доошгүй унтаж амрах
  4. Ээлжийн болон шөнийн ажил, олон дахин удаан хугацааны томилолтын ажлаас чөлөөлөх
  5. Өвчнийг аль болох эрт илрүүлж, жилд 2-оос доошгүй урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, шаардпагатай сэргийлэх эмчилгээ хийх
  6. Ариун цэвэр, гэгээрлийн ажил, ухуулга сурталчилгаанд тогтмол оролцуулах
  7. Амны хөндийн болон дагалдах өвчнүүдийг цаг тухайд нь төгс эмчлэх
  8. Сэтгэл засал хийх
  9. Шаардлагатай /хүндрэлийн/ үед хөдөлмөр зохицуулалт хийнэ.
ЦАХИЛДАГ ЭМИЙН САН
Эрүүл жаргалтай амьдралын төлөө

Сэтгэгдэл үлдээх