Хоол хүнс бүр нь өөрийн pH-ийн түвшинтэй байдаг бөгөөд энэ хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг. Мэргэжилтэнгүүдйин үзэж байгаагаар хүчиллэг бүтээгдэхүүн нь /pH нь бага/ өвчлөлийн гол шалтгаан болдог бол шүлтлэг хүнс нь /pH нь өндөр/ биднийг эрүүл байлгахад тустай байдаг байна.
Шүлтлэг бүтээгдэхүүнүүд нь ясанд сайнаар нөлөөлж, булчин шуугдах эрсдэлийг бууруулдаг төдийгүй зарим архаг өвчин, ялангуяа цусны даралт ихсэхээс урьдчилан сэргийлдэг.
Доорх дугуй хуваарь нь хүчиллэг болон шүлтлэг бүтээгдэхүүнүүдийг ангилан ялгадаг. Уг pH-ийг хэмжих хуваарь нь
-pH<7 бол хүчиллэг шинж чанартай
-pH=7 бол саармаг түвшин
-pH>7 бол шүлтлэг шинж чанартай гэж үздэг.
Хуваариас та аль төрлийн хүнсийг илүү хэрэглэдэг, мөн хүчиллэг бүтээгдэхүүний илүүдлээс ангижрахын тулд ямар хүнс түлхүү хэрэглэх вэ гэдийг мэдэх боломжтой юм.
Монголчуудын маань өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнс нь ходоодны хүчиллэгийг ихэсгэх хандлагатай байна.
Гэтэл оронд нь бууцай, салатны навч, байцаа, хулуу, чинжүү гэх зэрэг ногоон навчтай ургамлууд хэрэглэж заншвал хүчиллэгийг тэнцвэржүүлэх үр ашигтай юм шүү дээ. Үүн дээр онцгойлон хэлэхэд, Та аль болох шүлтлэг амьдралын хэв маягийг сонгоорой. Нийт хоол хүнсний 70 хувь нь шүтлэг 30% хүчиллэг байлгахыг эрмэлзээрэй.
- Аль болох ногоон хүнс хэрэглэх- Спирулина хөх ногоон замаг, жимс ногоо, самар, брокколи, буйцай, шош, өргөст хэмх
- Хүчиллэг хоол хүнсний хэрэглээг багасгах
- Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах
- Шүлтлэг ус, хоол хүнс хэрэглэх.
Тэгэхээр саармаг буюу шүлтлэг илүүтэй ус болон хоол хүнс хэрэглэвэл ходоодны хүчиллэгийг тэнцвэржүүлж, бас бодисын солилцоогоо идэвхжүүлж байна гэсэн үг. - Эрч хүч өгөх ургамалын гаралтай хүнс сонгох
- Дасгал хөдөлгөөн хийх. Долоо хоногт 3-5 удаа багадаа 30минутыг дасгалд зарцуулаарай
- Хавдрын өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Спирулина (Мушгиа замаг) гэж юу вэ?
Дэлхий дээрх хамгийн эртний амьд биетүүдийн нэг болох спирулина хөх-ногоон замаг нь хэдэн тэрбум жилийн турш хүчилтөрөгчийг үйлдвэрлэсээр иржээ.
Спирулина нь зөвхөн ус ууж, спирулина идэж амьдарч болохуйц хэмжээний их тэжээлийн бодисуудыг агуулдаг. Маш олон тооны судалгаануудаар спирулинагийн агууламж, үйлчилгээг судалсан байдаг. Энэ нь 60-70%-ийн төгс уураг буюу эссенциал 8 аминхүчил, 10 эссенциал бус аминхүчлүүдийг агуулдаг.
Уургийн кг жин дэх агууламжаараа үхэр, тахианы мах, шар буурцгийнхаас ч их. Бусад тэжээлийн бодисуудаас дурьдвал биед омега-3 тосны хүчилд хувирдаг гамма-линолений хүчил, линолейн хүчил, арахидоны хүчил, В12 аминдэм, төмөр, РНХ, ДНХ нуклейн хүчлүүд, хлорофилл, фикоцианин ордог. Фикоцианин нь зөвхөн хөх-ногоон замганд л агуулагддаг дархлаа сайжруулах үйлчилгээтэй найрлага юм.
Спирулина нь шимэгдэх чадвар маш өндөр, дархлааг сайжруулж, эрдсийн шимэгдлийг нэмэгдүүлж, холестеролын хэмжээг бууруулдаг.
Спирулинаг хэрэглэх үед биеийн байдал, энерги мэдэгдэхүйц нэмэгддэг. Биед шаардагдах шимт бодисуудаар хангаж, биеийг цэвэрлэж, эмчлэн эдгэрүүлэх үйлчилгээ үзүүлэхээс гадна ханиад, хомхой, гахайн хавдар, салхин цэцэг зэрэг өвчин үүсгэгч вирусууд болон бүх төрлийн хавдар үүсэхээс урьдчилан сэргийлэх хамгаалалтыг бий болгодог.
Омега-3 тосны хүчлийг зөвхөн загаснаас авдаггүй ба ургамлын гаралтай эх үүсвэр болох спирулинагаас авах боломжтой. Омега-3 тосны хүчлүүд нь зүрх, судасны өвчнөөс сэргийлэх, артрит, остеопороз, чихрийн шижин, сэтгэл гутрал зэргийн тохиолдлыг бууруулж, шинж тэмдгийг намдаадаг.
В12 аминдэмийн агууламж өндөр учраас мэдрэлийн эд, эсийн хөгжил болон биеийн бүх эсийн нөхөн төлжилд шаардагддаг. Спирулина нь А аминдэмийн урьдал бодис болох бета каротин ихтэй учир дархлаа, салст бүрхэвч, арьс, нүдний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой.
Бусад В аминдэмүүд, Д, К, Е аминдэм, кальци, хром, зэс, йод, магни, фосфор, кали, селен, цайр зэрэг аминдэм, эрдсийг спирулина хэрэглэснээр авч болно. Мэдрэлийн эсийг хамгаалж, элэг, бөөрний хоргүйжүүлэх чадварыг нэмэгдүүлдэг. Биеийн дотоод хүчил-шүлтийн орчныг хэвийн хэмжээнд оруулдаг тул ихэнх үрэвслийн процессийг намдаадаг.
Спирулина нь антиоксидант ихээр агуулдаг учраас чөлөөт радикалуудыг устгаж, хөгшрөлтийг удаашруулж, хоолны дуршилыг нэмэгдүүлж, жин бууруулж, хоол боловсруулалтыг сайжруулж, цус төлжилтийг нэмэгдүүлэх гэх мэт маш олон ач тустай.
Микробын эсрэг үйлчилгээтэй тул эмгэгтөрүүлэгч бактер, мөөгөнцрийн ургалтыг хянаж байдаг. Найрлага дах полисахарид нь ясны чөмөг, сэрээ булчирхай, дэлүүний эсийн үйл ажиллагааг сайжруулснаар дархлааны үйл ажиллагааг идэвхижүүлдэг.
Цацрагийн хордлогыг спирулина үр дүнтэйгээр эмчилж байсан туршлага ч байдаг.
Хэдийгээр тааламжгүй амттай ч шахмал хэлбэрээр хэрэглэхэд амтыг их мэдрэхгүй. Бага насны хүүхдэд нунтаг хэлбэрээр нь жимс, ногооны шүүс, каш, зутан, тараг, хоолонд хийж өгөхөд тохиромжтой. Насны хязгаарлалтгүйгээр бүх насныхан хэрэглэхэд зохимжтой гайхалтай хүнс юм.