ХҮҮХДИЙН БАЙНГЫН ШҮД УРГАХАД ЮУГ АНХААРАХ ВЭ?

Хүүхдийн сүүн шүд 5-7 сартайд ургаж, 6-7 настайд солигдож байнгын шүд буюу ясан шүд ургаж эхэлдэг. `Цаашид 13 нас хүртэл нь солигдно.

– Сүүн шүд өвчлөл багатай байвал байнгын шүд эрүүл ургадаг. Тиймээс сүүн шүдний эрүүл ахуйг сайтар хангах, тогтмол угаах, 6 сар тутамд шүдний эмчид үзүүлдэг байх хэрэгтэй.
– Шүд солигдох үеэс нь эхлэн хүүхдийг фтортой оогоор угаалгаж эхлэх бөгөөд энэ үеэс эхлэн нэмэлтээр эрдэс бодисийн нэмэлт болон кальцийн бэлдмэлүүдийг тогтмол өгч болдог.
– Байнгын шүд ургаж эхэлсний дараа хоёр жил орчим эрдэсжилт бага, паалан нимгэхэн байдаг тул цоорохдоо (хорхойтохдоо) амархан байдаг. Тиймээс тогтмол угааж, эмчид үзүүлж байх шаардлагатай.
– Араа шүд буюу зургаа дугаар шүд бусдаасаа нэг шүд намхан харагддаг тул дутуу угаах эрсдэлтэй байдаг.

Сэтгэгдэл үлдээх