Төрсөн өдрийн баяр, тэмдэглэлт баярын өдрүүд, шинэ жилийн баяр гээд алив нэгэн баярыг тохиолдуулаад архи дарс уух тохиолдол бишгүй олон байдаг. Нэг хундага тогтоох явдал ихэнх хүнд тохиолддог. Гэвч нэг хундага уугаад зогсдоггүй, харамсалтай нь улам цаашлан уусаар таагүй үр дүнд хүрэх нь олон…
Хүн гайгүй дээ гээд бодож байтал харин ч илүү хурдан өрнөж, хэдийнээ архинд толгойгоо мэдүүлсэн байдаг. Харин маргааш өглөө нь тун хэцүү байдалтай сэрдэг юм. “Шартах” буюу эмнэлгийн хэллэгээр архинд хордох гэдэг нь архинд бага зэрэг хордох буюу архины хордлогын шинж тэмдгийг хэлнэ. Шартаж байгаа нь хэт их архи уусныг бие махбодоор илтгэж буй хэрэг юм. Тиймээс хүн өөрийнхөө хэмжээг мэдэх хэрэгтэй. Хүн болгон архийг шингээх буюу даах нь адилгүй. Шартах шинж тэмдэг нь дотор муухайрах, толгой эргэх, толгой өвдөх, сульдах зэргээр илрэх ба шингэний дутагдалд орсонтой холбоотой. Архи дарсыг задалдаг бүтээгдэхүүн нь бөөрнөөс шингэнийг буюу шээсийг гадагшлуулдаг. Шингэн алдсанаар биед электролит буюу давсны агууламж бүхий кали, натри, магни, кальци зэрэг эрдэс бодис дутагдана. Архи дарс хүртэхээр энэ нь хоол боловсруулах эрхтний замаар цусанд очин бүх биеэр тархдаг. Ийм замаар архи дарс нь мөн тархинд хүрч, мэдээлэл дамжуулах мэдрэлийн эсүүдэд нөлөөлснөөр хуран мэдэл, анхаарал төвлөрөл сааталд орж, хариу үйлдэл үзүүлэх чадвар удааширдаг. Архи дарс хүртсэний дараа эргэн хэвийн, эрүүл байдалдаа орохын тулд биеийг хоргүйжүүлэх, алдсан эрдэс бодис, шингэнээ нөхөх шаардлагатай.
Шартахгүйн тулд хамгийн энгийн бөгөөд эрүүл мэндэд маш их тустай зөвлөгөө бол архи дарсыг огт хэрэглэхгүй эсвэл маш бага уух явдал юм. Гэтэл энэ үнэхээр боломжгүй байгаад уухаар бол шартахаас сэргийлэх буюу архинаас үүдэн гарах зовиурыг багасгаж болох дараах зөвлөгөөг хүргэе. Үүнд:
Зөвлөгөө 1: Өлөн үед уухгүй байх
Уухын өмнө сайн бэлтгэлтэй байж, тослог ихтэй хоол идвэл нэн сайн. Өөх тос нь архи дарсыг цусанд шингэх явцыг удаашруулдаг ба цусан дахь архины хэмжээ хурдан өсдөггүй. Мөн хөнгөн чанарын зууш болох самар, давстай шагшуур эсвэл бяслаг зэрэг нь архины шингэцийг саармагжуулж, шартахаас сэргийлдэг.
Зөвлөгөө 2: Завсар хооронд ус уух
Завсраар нь ус ууж байвал биеийн шингэн хэт их дутагдахгүй. Цус шингэн байснаар маргааш өглөө нь шартаж босохгүй байх эрсдэлийг бууруулдаг. Усны оронд бас шингэрүүлсэн жимсний жүүс ууж болно. Унтахын өмнө усанд уусгаж хэрэглэдэг хүнсний шахмал бүтээгдэхүүн эсвэл эмийн сангаас магнийн бэлдмэлийг авч уугаарай.
Зөвлөгөө 3: Өөр бусад (муу нэрсэн) архи дарсны төрлөөс татгалзах
Их хэмжээгээр уух бол аль болох этанол агуулсан архи дарсыг хэрэглэх нь дээр. Виски, хар рум, коньяк, вино зэрэгт метанол буюу изобутанол агуулагддаг. Харин цагаан архинд эдгээрийн агууламж харьцангуй бага байдаг.
Зөвлөгөө 4: Тамхинаас татгалзах
Архи дарс уух тохиолдолд тамхи татахгүй байх хэрэгтэй. Тамхи татахаар маргааш өглөө нь босоход ихэвчлэн толгой өвдөх шалтгаан болдог. Никотин нь цусан дахь архины хэмжээг бууруулдаг тул илүү их уух мэдрэмж төрдөг байна.
Зөвлөгөө 5: Согтууруулах ундааг чихэртэй хольж хэрэглэхээс татгалзах
Чихэр, жимс, амтлагч бодис зэргийг нийлүүлэн хийсэн хийжүүлсэн болон халаасан дарс уухаар их шартдаг. Чихэр нь ацетальдегидийн хэмжээ буурах буюу задрах явцыг сааруулдаг. Энэхүү бодис биед удаан хадгалагдахаар зовиур үүсгэдэг байна.
Шартахын эсрэг ямар ч зүйл хэрэглэсэн бай хурдан эрүүл болохгүй. Дараах 10 аргыг хэрэглэснээр ядаж, шартсанаас болж толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх зэрэг таагүй шинж илрэхээс сэргийлж чадна. Үүнд:
1. Тэвчээртэй байж, бие эргээд нөхөн сэргэх хүртэл цаг гаргах. Элэг согтууруулах ундааг маш удаан шүүдэг. Жишээ нь шар айргийг шүүхэд 2 цаг орчим болно. Үүнийг юугаар ч хурдасгах аргагүй.
2. Ус их уух. Хийжүүлсэн ус ходоодыг цочроох тул ердийн ус уувал сайн. Эрдсийг нөхөхийн тулд шингэрүүлсэн жимсний жүүс уух хэрэгтэй. Кофе нь хүчлийн хэмжээг нэмэгдүүлж, мөн шартахад нөлөөлдөг тул хориотой. Харин ногоон цайг сонгож болно. Ногоон цай нь бие махбодыг сэргээхээс гадна дотроос нь хоргүйжүүлэх антиоксидант агуулдаг, эрүүл мэндэд тустай нэг сонголт юм. Ходоод зовиурлахад гаа, фенхель буюу анхилуун ногоо, мелисса (нимбэгний мод) зэрэг агуулсан ургамлын цай уувал сайн.
3. Шартах зовиурыг хурдан арилгахын тулд өглөөний цайгаа сайн уух хэрэгтэй. Дотор муухайрч байвал юм идэхээ түр азнаад шингэхэд хурдан уух юм хэрэглэсэн нь дээр. Электролитийн хэмжээг буцаад хэвийн болгохын тулд өглөөний цайнд давс, чихэр орсон тослог, тэжээллэг зүйл хэрэглэх хэрэгтэй. Бие тань хэр байгаагаас шалтгаалан юуг, яаж, хэр их идэхээ та өөрөө шийдээрэй.
4. Цэвэр агаарт гарах нь шартсаныг тайлахад тустай байдаг. Хөдөлгөөн хийснээр цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэж, бодисын солилцоо идэвхжин нөхөн сэргээх үйл явц түргэсдэг. Нартай үед нарны шил зүүхгүй бол нарны хурц гэрлээс болж толгойны өвчин улам хүндрэх магадлалтай.

5. Толгойны өвчинд химийн буюу байгалийн гаралтай эм уух. Парацетамол зэрэг элгэнд халтай бусад өвчин намдаах эмүүдээс ихэвчлэн ацетилсалицил агуулсан өвчин намдаах эм илүү тохиромжтой. Гааны тос өвчин намдаахад мөн тустай байдаг. Тосны үнэрээр дамжин булчин амарч, цусны эргэлт сайжирдаг бөгөөд энэ нь ходоод, элгэнд ямар ч халгүй юм. Тосноос хэдэн дуслыг дух, чамархайн хэсэгт түрхээд хөнгөн иллэг хийхэд ойролцоогоор 15 минутын дараа тос нөлөөлдөг. Мөн толгой дээрээ хүйтэн жин тавихад судас нарийсдаг.
6. Хүнсний бүтээгдэхүүнээс зөгийн балыг талхан дээр түрхэж, цайнд хийж уух маш сайн. Зөгийн баланд агуулагддаг фруктоз нь спиртийн хэмжээг хурдан бууруулдаг тул хэрэглэх нь зүйтэй. Цагаан гаа нь хоол боловсруулах үйл явцыг дэмждэг бөгөөд мөн дотор муухайрахад 1-2 хэрчмийг цай болгон уувал сайн. Цагаан гааг мөн ногоотой шөл зэрэг хоолонд хийж хэрэглэж болно. Тэрчлэн өглөөний цайндаа нэг алим эсвэл улаан лооль буюу хүрэн манжингийн нэг аяга шүүс нь биеийг хоргүйжүүлэхэд тус болно. Нимбэгтэй ус уувал нимбэгийн хүчил нь толгойны өвчнийг намдаана.
7. Халуун, хүйтэн шүршүүрт ээлжлэн орж бодисын солилцоогоо нэмэгдүүлээрэй. Мөн нимбэгийн болон гааны орцтой биеийн саван нь сэргээх үйлчилгээтэй.
8. Шөнөжин архидаж ядарсан, дээрээс нь шартсан бол сайн унтаж амрах хэрэгтэй. Лаванда цэцгийн үнэр тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд нойрсоход тустай байдаг.

Та эрүүл мэнддээ сайн анхаараарай!
ЦАХИЛДАГ ЭМИЙН САН
Эрүүл жаргалтай амьдралын төлөө