Нэкст Женерэйшн Хеалт ХХ компани 2004 онд байгуулагдаж, “Монгол Хүний Эрүүл Жаргалтай Амьдралын Төлөө” гэсэн эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Япон болон бусад хөгжилтэй орнуудаас өндөр технологийн, олон улсын чанар, стандартын шаардлагыг хангасан эм, тариа, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг импортлон хэрэглэгчддээ хүргэсээр ирсэн билээ.

Хэрэглэгчдийнхээ эрэлт, хүсэлтийг хүлээн авч хотын төвийн Шангрилла моллийн замын эсрэг талд байрлах Olympic Galleria-н 1-р давхарт “ЦАХИЛДАГ” эмийн сангийнхаа шинэ салбарыг нээж байна. Манай хамт олны зүгээс орчин цагийн хүмүүсийн эрүүл мэндэд нэн чухал хэрэгтэй хамгийн чанартай эм, тариа, амин дэм, хүнсний нэмэлт, гоо сайхны зэрэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчддээ тасралтгүй нийлүүлэхийг хичээн ажиллаж байна.

Элэг эрүүл бол бие Эрүүл гэдэг. Элэгний хордлого болон вирус (А,В,С)-ээр  үүсгэгдсэн элэгний архаг үрэвслийн эсрэг үйлчлэх, элэгний эсийн задралыг зогсоох, вирусийн идэвхжилийг дарангуйлах зэрэг үйлчилгээтэй 100 % байгалийн гаралтай Стронжер нео-Минофаген тариа, эм нь аль хэдийн манай хэрэглэгчдийн сайн мэддэг, хэрэглэдэг бүтээгдэхүүн болсон.

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн дотроос Япон улсдаа борлуулалтаараа №1-д ордог Спирулина Шүлтлэг Хөх Ногоон Замаг нь аль хэдийн Монгол улсын худалдан авагчийн хэрэглэх дуртай бүтээгдэхүүний нэг болсон. Шүлтлэг Хөх Ногоон Замаг нь хүний биед зайлшгүй шаардлагатай уураг, витамин, эрдэс бодис, өөх тос, нүүрс ус гэсэн 5 бүлгийн, мөн антиоксидант, залуужуулах үйлчилгээтэй нуклены хүчил зэрэг 60 гаруй төрлийн шимт бодис агуулдаг гайхамшигтай бүтээгдэхүүн юм. Мөн хүүхдийн өсөлт хөгжилтийн хурдасгуур, ой тогтоолтыг дэмжигч Нобирун бүтээгдэхүүнээ онцлон тэмдэглэх байна.

Японы IHМ корпорацийн өндөр технологиор бүтээгдсэн биологийн нэмэлт бүтээгдэхүүн болох Глюкозамин акти, Амин хүчил, Сүүн хүчлийн бактери зэрэг бүтээгдэхүүнүүдэд манай хэрэглэгчид ам сайтай болсон. Глюкозамин акти нь бие махбодын холбогч зөөлөн эд ,шөрмөс, үе хоорондын шингэний бүтцийг сайжруулахад сайтар үйлчилдэг.

Хүний дархлааны эд эсийн 70 орчим % нь ходоод гэдсэнд байдаг. Тэгвэл энэ сүүн хүчлийн бактерийг тогтмол хэрэглэснээр гэдэс ходоодны эерэг бактерийн үйл ажиллагааг дэмжиж, биеийн дархлаа сайжирснаар эрүүл, урт наслах үндсэн нөхцөл бүрдэнэ. Энэхүү бүтээгдэхүүний зөвхөн нэг удаагийн хэрэглээнд 300 тэрбум нано эерэг бактери агуулагддаг нь гайхамшигтай давуу тал юм.

Манай хамт олон Япон улсдаа нэр хүндтэй, 50 гаруй жилийн түүхтэй DHC корпорацын дэлхийн олон оронд худалдаалагддаг эрүүл мэндийн болон хүнсний гоо сайхны бүтээгдэхүүнийг танилцуулаад 1 жил гаруй хугацаа болж байна.

DHC компанийн бүтээгдэхүүнийг худалдан авч эрүүл мэнддээ анхаарч байгаа хэрэглэгчид олноороо эрчимтэй нэмэгдэж байгаад бид туйлын их баяртай байна. Бид DHC корпорацын “Чанар, Аюулгүй байдал, Хямд үнийг” үйл ажиллагааных нь үндсэн зарчмыг баримтлан нутагшуулахын төлөө ажиллаж байна.

DHC-ийн бүтээгдэхүүний гол хэрэглэгчид нь дундаж орлоготой иргэд байдгаараа онцлогтой. Иймээс манай хамт олон Оюутан Залуусдаа DHC-ийн Гоо Сайханы Бүтээгдэхүүнээ 10%-ийн хямдралтай худалдаалж байна.

ЦАХИЛДАГ ЭМИЙН САНГИЙН ШИНЭ САЛБАРЫН НЭЭЛТИЙН БЭЛЭГТЭЙ+ХЯМДРАЛТАЙ худалдаа бүх бүтээгдэхүүнүүдээ 7 хоногийн турш 20%-30хямдарч, худалдан авалт хийсэн эхний 100 хүнд гарын бэлэг бэлдсэн байгаа. Энэхүү урамшууллын хугацаа 2023/05/22-28 өдөр дуустал үргэлжилнэ. Та бүхэн манай шинэ салбараар өргөнөөр үйлчлүүлээрэй☺️

Япон улсдаа борлуулалтаараа №1-д ордог Спирулина Шүлтлэг Хөх Ногоон Замаг 20% хямдарлаа. Энэхүү урамшууллын хугацаа 2023/05/22-28 өдөр дуустал үргэлжилнэ

ЦАХИЛДАГ ЭМИЙН САН

📌Хаяг: Шангрила моллийн зүүн урд байрлах Olympic Galleria-н 1-р давхарт 111тоот.

ХОЛБОО БАРИХ: 77001130

HTTPS://TWITTER.COM/TSAHILDAG2

HTTPS://WWW.FACEBOOK.COM/TSAHILDAG

HTTPS://WWW.INSTAGRAM.COM/TSAHILDAG/

Сэтгэгдэл үлдээх