1.Элэгний хурц үрэвсэл
Элэгний хурц үрэвслийн гол шалтгаан нь маш олон төрөл байдаг бөгөөд тэр дундаас А төрлийн элэгний халдварт гепатит (HAV), В төрлийн халдварт гепатит (HBV), С төрлийн халдварт гепатит (HCV)-аас болох мөн төрөл бүрийн эмний найрлаганд байгаа эмийн бодис зэргээс халдвар авч үрэвссэн гэж хувааж болно. Ихэнх А төрлийн элэгний гепатит нь тусгай эмчилгээгүйгээр, мөн энгийн эмчилгээгээр эдгэрдэг боловч зарим нэг өвчтнүүдийн хувьд элэгний үйл ажиллагааны огцом алдагдлаас үүсэлтэй элэг шилжүүлэн суулгах шаардлага гарах нэг бол амь насаа алдах тохиолдол ч бас гардаг. Насанд хүрэгчдийн дунд В төрлийн элэгний гепатит нь ихэнх тохиолдолд байгалийн аргаараа эдгэрдэг боловч зарим нэг тохиолдолд хурцаар элэгний дутагдал болж элэг солиулах тохиодол байх ба архаг В төрлийн элэгний халдварт гепатиттай адилаар үрэвсэх үе ч бас гардаг. Хурцаар илрэх С төрлийн элэгний гепатит нь байгалаараа эдгэрдэг боловч мөн л зарим нэг тохиолдолд өвчний даамжрал удааширч шаардлагатай үед интофероны эмчилгээг тэр даруй эхэлдэг юм. Эмийн хордлогоос үүссэн элэгний үрэвсэл нь ууж хэрэглэсэн эм болон химийн гаралтай хиймэл бодисоос болж элэг шархална. Мөн эм тан, болгож боловсруулаагүй түүхий хоол хүнс, тэжээлийн нэмэлт тамиржуулагч эмийн зүйл, ардын эмчилгээний эм тан, түүхий боловсроогүй эм, витамин, гормон зэрэг нь угаасаа элгийг шархлуулж үрэвсүүлнэ. Энэ бүгд бага зэргийн элэгний үйл ажиллагааны өөрчлөлт болон хурц хэлбэрийн гэсэн янз бүрийн төрөл байдлаар илэрч болно.
2.Элэгний архаг өвчин
Элэгний архаг өвчинг үүсгэх олон шалтгаан байдаг боловч дараах 4 шалтгаан голчилдог.
1.Вирусын гаралтай элэгний үрэвсэл (архаг элэгний В вирус, архаг элэгний С вирус)
Манай улсын архаг элэгний вирустай өвчдийн дунд хамгийн түгээмэл нь элэгний В вирустай өвчтөн юм. 1980 оны үед вакцинжуулалт хийсний дараа элэгний В вирус тээгч 8.6%-аас 3% болон буурсан боловч өдийг хүртнэл дунд насныханд архаг элэгний В вирусын тоон үзүүлэлт өндөр хэвээрээ байна. Архаг элэгний В вирусаас элэгний хатуурал, элэгний хавдар болж даамжрах магадлалтай бөгөөд солонгос улсын элэгний хавдрын гол шалтгааны 70% эзэлдэг. Архаг элэгний В вирусыг дархлаа үүсгэгч эмээр эмчилдэг бөгөөд вирусын үржлийг үр дүнтэйгээр дархалж эсэргүүцлийг бий болгон элэгний хатуурал, элэгний хавдар болж даамжрах хугацааг удаашруулах эсвэл урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Хөдөлгөөнт бус нян тээгчээс элэгний хатуурал болохгүйгээр шууд хавдар болох магадлалтай тул В төрлийн элэгний гепатит тээгч бүх өвчтөн тогтмол шинжилгээ хийлгэж хорт хавдар үүссэх эсэхийг шалгуулах шаардлагатай. Элэгний С вирус нь цус болон шүлсээр дамжин халдах бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар судас тариа, эм байршуулах, тарианы зүү, цус сэлбүүлэх , шивээс хийлгэх зэрэг нь гол халдварын шалтгаан болдог гэж тогтоогдсон. Архаг элэгний С вирус нь В вирустай адилаар элэгний хатуурал, элэгний хавдар болж даамжирдаг. Одоогийн байдлаар Солонгост элэгний С вирусын стандарт эмчилгээ нь интерферон тариа болон рибабирин эмчилгээний арга юм. Европтой харьцуулахад эмчилгээний дараа вирус илрэхгүй харин нууцлаг хувь нь 70% хувьтай байна.
2. Архины гаралтай элэгний өвчин
Архины гаралтай элэгний өвчин нь элэгний өөхлөлт, элэгний үрэвсэл, элэгний хатуурал, элэгний хавдар зэрэг бүх төрлийн элэгний өвчинг үүсгэх магадлалтай ба манай улсад архи элэгний хатуурал үүсгэх шалтгаан болдгоороо 2дугаарт, элэгний хорт хавдрын шалтгаах болдгоороо 3дугаарт ордог. Архинаас гарах нь уг өвчингийн хамгийн чухал эмчилгээний арга боловч сэтгэцийн эрүүл мэндийн асуудал болох архинд донтох өвчинтэй холбоотой тул хувь хүн өөрийн хүчээр зогсооход тийм ч амар зүйл биш бөгөөд энэ нь нийгмийн хэмжээнд нийтээрээ нэгдэн туслах хэрэгтэй болж байна.3) Архины бус гаралтай элэгний өөхлөлт Сүүлийн үед хамгийн ихээр олны анхаарлыг татаж байгаа элэгний эмгэг бол архинаас шалтгаалахгүйгээр үүссэн элэгний өөхжилт бөгөөд ямар нэгэн архи эсвэл эм уухтай холбоогүйгээр үүсдэг элэгний өвчин юм. Энэ нь таргалалт, чихрийн шижин өвчний хүндрэл, цусны өндөр даралт, судсанд өөх ихээр хурамтлагдах зэргийн бодисын солилцооны алдагдалтай маш нягт холбоотой бөгөөд бодисын солилцооны алдагдлын эх үүсвэр нь элэгний өөрчлөлт гэждэг тохиолдол ч бий. Архины бус гаралтай элэгний өөхлөлт өвчин нь ерөнхийдөө өвдөлтийн зовиур шинж тэмдэггүй боловч зарим нэг өвчтөнд архины бус гаралтай элэгний үрэвсэл, элэгний хатуурал, элэгний хавдар гэсэн хурц байдлаар хүндэрч болох ба сайн арчилгаа хийх шаардлагатай байдаг.
3) Биеийн эсэргүүцэл нь өөрийгөө эсэргүүцсэнээс үүддэг элэгний эмгэг Биеийн эсэргүүцэл нь өөрийгөө эсэргүүцсэнээс үүддэг элэгний эмгэг нь өөрийн элэгний эдийн антигенийг хүлээн авах чадваргүй болсноос элэгний архаг үрэвсэл үүсдэг ба хамгийн түгээмэл нь шалтгаангүйгээр үүсдэг цөсний шингэнээс үүдэлтэй элэгний хатуурал, дархлаа нь өөрийгөө эсэргүүцсэнээс үүддэг элэгний үрэвсэл зэрэг байдаг. Ихэвчлэн дунд насны эмэгтэйчүүдэд илрэх бөгөөд барууны орнуудтай харьцуулахад Солонгост ховор илэрдэг өвчин юм. Илэрч буй зовиур, дархлааны шинжилгээ, эдийн шинжилгээг үндэслэн оношлох бөгөөд эмчилгээний хувьд эсэргүүцэл бууруулах эмэн эмчилгээ хийдэг.
3.Элэгний хатуурал
Элэгний хатуурал нь элэгний архаг өвчин хүндэрснээс үүдэн илрэх байдлыг хэлэх ба элэг шархлах өөрөөрөө эдгэрэх нь давтагдаж элгэнд салст үүсэн хатуужиж үйл ажиллагааны алдагдал үүсгэх тохиолдлыг хэлнэ. Ямар нэгэн учир шалтгаанаас хамаарахгүйгээр элэгний архаг өвчин нь элэгний хатуурал болж хүндэрнэ. Манай улсын элэгний хатууралтай өвчтөний ихэнх нь элэгний В вирусаас үүдэн архагшсан ба энэ нь 70%-аар хамгийн их, архины гаралтай эсвэл элэгний С вирусаас үүдэн хүндрэх нь дараах байрыг эзэлнэ. Үүнээс гадна архины бус элэгний өөхлөлт өвчин болон биеийн эсэргүүцэлтэй холбоотой элэгний өвчин ч бас элэгний хатуурлын гол шалтгаан болно. Элэгний хатуурлын анхан шатны эмчилгээ бол хатуурал үүсгэсэн гол шалтгааныг эмчлэх явдал юм. Элэг нэгэнт хатуурвал аюултай өвчингүүд хавсрах магадлалтай. Элэгний хатуурлын хавсралт өвчингөөр улаан хоолойн венийн судасны бүдүүрэл, хэвлийд ус дүүрэх, өөрөөсөө үүдэлтэй эсвэл вирусын гаралтай хэвлийн хөндийн үрэвсэл, татах синдром, элэгний хордлогот тархины согог зэрэг элбэг байдаг ба элэгний хатуурлын хоёр дахь шатны эмчилгээнд энэхүү хавсарсан өвчнийг даамжруулж хүндрүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх эмчилгээ орно. Хэт хүндэрсэн хатууралтай үед элэг шилжүүлэн суулгах мэс засал нь цорын ган Элэгний вирус A, B, C, D, E
4. Элэгний хорт хавдар
Манай оронд үүсч буй хавдруудаас элэгний хорт хавдар нь 2-т жагсдаг ба ихэвчлэн хүндэрсэх үедээ оношлогддог, үүний 70%-аас дээш хувь нь элэгний хатууралтай хавсарч илэрдэг тул эмчлэгдэхэд хэцүү байдаг. Элэгний хатууралтай өвчтөн, В ба С төрлийн вирус тээгч нь элэгний хавдраар өвчлөх өндөр аюултай тул эмнэлгийн нарийн хяналтанд ордог. Элэгний хорт хавдрын эмчилгээнд бүрэн эдгэрэх эмчилгээ болох элэг шилжүүлэн суулгах, элэг тайрч авах, өндөр герцийн шарлага, артераар дамжуулан химийн бодис хийж боох эмчилгээ, цацраг туяан эмчилгээ, сурапениб хавдрын эмчилгээ байдаг бөгөөд олон төрлийн эмчилгээг дарааллаар нь эсвэл солбиж хийдэг. Бусад хорт хавдартай харьцуулахад элэгний хавдар нь элэгний хатууралтай хавсардаг тул хорт хавдрын эмчилгээнээс гадна элэгний хатуурлын улмаас үүсдэг элэгний үйл ажиллагааны сулрал болон элэгний хатууралтай холбоотой хавсралт өвчинд ч бас арчилгаа эмчилгээ шаардлагатай болдог. Тиймээс эмчилгээний төрөл олширдог тул элэгний тасгийн туршлагатай сайн эмчийн хяналтан доор эмчилгээ хийлгэх нь чухал байдаг.
Элэгний эмгэгтэй хүмүүс ямар хоол идэх ёстой вэ?
Элэг нь бодисын солилцооны явцад үүссэн хорт бодисуудыг хоргүйжүүлэн бие махбодийг хамгаалах үүрэгтэй. Түүнчлэн холестериныг цөсний хамт гадагш ялгаруулна. Элэг цөсний өвчний үед хоолыг зөв зохицуулах нь эмчилгээний чухал арга болдог ба эмчилгээний хоолыг хэрэглэнэ.
- Элэг цөсний өвчний үед хэрэглэх зарим хоол, тэдгээрийг бэлтгэх арга:
- Өмнөх өдрийн бага зэрэг хатсан 2-р гурилын талх, хар талх, эсгээгүй гурилаар хийсэн боов, жигнэмэг,
- Сүү ба ногоо чанасан ханданд бэлтгэсэн төрөл бүрийн ногоо, будаа, гоймонгийн шөл /гурилыг хуурч ногоог шарж хэрэглэхгүй/
- Өөх багатай төрөл бүрийн махыг чанаж шарах шүүгээнд бага зэрэг жигнэсэн байдлаар хэрэглэнэ.
- Харин махны шөлийг хэрэглэж болохгүй. Тахиа дэгдээхий, тугалын махыг хэрэглэхгүй.
- Бүх төрлийн өөх тос багатай загасыг чанасан шарсан байдлаар хэрэглэж болно.
- Төрөл бүрийн ногоог түүхийгээр нь болон чанаж шарж хэрэглэнэ. Сонгиныг буцалгасан усанд хэсэг хугацаанд байлгаад шүүн авч хоолондоо хэрэглэнэ.
- Шаардлагатай тохиолдолд өндгийг өдөрт нэгээс илүүгүйг хэрэглэж болно.
- Исгэлэн бус бүх төрлийн жимс, жимсгэнийг түүхийгээр чанаж бага зэрэг шарж хэрэглэнэ.
- Цэвэр, өтгөрүүлсэн, хуурай сүү, ээдэм, цөцгийг хоолондоо нэмэлтээр тослог давс багатай бүх төрлийн бяслаг, тараг зэргийг хэрэглэж болно.
- Хурц халуун амтлагчуудыг хэрэглэхгүй. Гурилыг тосонд шарж болохгүй.
- Харин какао ууж болохгүй.
- Бүх төрлийн ургамалын тос, цөцгийн тосыг бэлэн хоолондоо шууд нэмж хэрэглэнэ.
- Өдөрт 20-30 гр ургамалын тос хэрэглэвэл зохимжтой.
- Дээрх хоолыг хэрэглэж байх үедээ:
- Мөөг, загасны махны хандмал, богишсон хар шөл, төрөл бүрийн хурц тостой сүмс хоолондоо хэрэглэхийг аль болох хязгаарла.
- Хэт их тостой хоолыг бага хэрэглэж амьтны гаралтай өөх тостой хоолыг хэрэглээг багасгавал зохино.
- Өндөгний шар, малын өөхтэй мах, гэдэс дотор, тархи, бөөр зэрэг холестрин их хэмжээгээрээ агуулдаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхээс татгалз.
- Тохирсон илчлэг уураг ба шимт бодис бүхий тослог, давс багатай хоол цагаан идээг өргөн хэрэглэ.
Өдөрт бага багаар хооллож хэт халуун буюу хүйтэн хоол идэхээс зайлсхий.