Ам цангасан тэр цагт л ямарваа нэгэн шингэн зүйл уудаг хүн аль хэдийнээ шингэний дутагдалд орсон байдаг байна. Ус бол амьдралын хамгийн чухал шидэт ундаа юм. Хүний биеийн 50-иас их хувь уснаас бүрддэг бол нярай хүүхдийн бие махбодын 70-аад хувийг ус эзэлдэг байна. Хүн арьсаар (хөлс), гэдсээр (өтгөн), бөөрөөр (шээс), мөн амьсгалаараа шингэнээ гадагшлуулдаг. Өдөр бүр бидний бие ойролцоогоор 2,5 л шингэн алддаг байна. Тийм учраас үүнийгээ байнга нөхөж, насанд хүрэгчид өдөр болгон хамгийн багадаа 1,5 л шингэн ууж байх ёстой. Үүн дээр нэмээд байнгын хоол хүнсээрээ дамжуулан 1 л авна. Мөн өдрийн турш усаа зөв хуваарилан уух нь маш чухал. Яагаад гэвэл бие махбод нь зөвхөн тодорхой хэмжээгээр усыг хүлээн авч боловсруулдаг байна.
Таныг өвдсөн үед, жишээ нь халуурах, гүйлгэх, мөн биеийн хүнд хүчир ажил хийх үед шингэний хэрэгцээ илүү их гардаг байдаг. Үүгээр ч барахгүй жирэмсэн, хөхүүл эхчүүд маш ихээр хөлөрч, шингэнээ хэвийн үеийнхээсээ илүү ихээр алддаг байна.
Та хангалттай ус ууж байгаагийн илрэл нь өнгөгүй тунгалаг шээс юм
Усны дутагдал: Эрүүл мэндэд тулгарах аюул
Хэрвээ бид ус бага уувал биеийн үйл ажиллагаанд дараах доголдол үүсэх магадлалтай:
- Даавар болон шим тэжээлт бодисын тээвэрлэлт удаашрах
- Биеийн температураа зохицуулж чадахгүй болох
- Зүрх судасны систем саатах, бодисын солилцоо саатах
Хүн ойролцоогоор биеийн усныхаа 2% -ыг алдсаны дараа ам нь цангаж эхэлдэг. Мөн өлсөх хоол идэх дуршил хөдлөх нь биед ус шингэн дутагдаж буйн илрэл юм. Хүүхэд хөгшчүүл хамгийн хурдан шингэний дутагдалд ордог.
Биед шингэн зүйлс дутагдсанаас доорх шинж тэмдэг илэрнэ. Үүнд:
- Ядрах сульдах, хөлрөх
- Дуу хоолой хэлбэлзэх, өөрчлөгдөх, анхаарал төвлөрөлт сулрах
- Булчин шөрмөс татах, үе мөч өвдөх
- Арьс хуурайших, өтгөн хатах
- Толгой өвдөх, зовуурьтай амьсгалах
- Зүрх судасны системийн ачаалал, гэдэсний түгжрэл
- Бөөрний өвчлөл, арьсны бохирдол
Хуурай хатсан ам, амны үнэр
Өдөр бүр ус ууж хэвших 10 зөвлөгөө
Их санагдаж байж болох ч энэ чухал юм. Уусан ус маань бидний биед хоолны шингэцийг түргэсгэх шингэний ялгаралтыг дэмжиж, өглөөг эрч хүчтэй эхлэхэд тусална. Хамгийн чухал нь 10-15 мин дотор, нэг дор бус, бага багаар ууж дуусгах хэрэгтэй бөгөөд үүнээс 10 -20 минутын дараа өглөөний ундаа ууж болно.
Бэлдсэн аяга усаа ширээн дээр эсвэл өрөөндөө ажлын ширээн дээр тавьж, уухад бэлэн байлгаж байгаарай.
Усны савтай явбал хэрэг гарсан үед саваа дүүргээд, усаа уугаад явах боломжтой. Хуванцар сав хаях хэрэг гарахгүй тул байгаль орчиндоо ч ивээлтэй.
Зөвхөн цэвэр ус уугаад байх сонирхолгүй байгаа бол өөртөө цай, шинэхэн шахсан шүүсийг устай сэлбэж эсвэл усаа жимс юм уу ногоогоор амтлан ууж байгаарай. Гүзээлзгэнэ, алим, өргөст хэмх, нимбэг, гаа, цагаан гаа зэргийг жижиглэн хэрчээд усны савандаа хийвэл үзэмжтэй харагдахаас гадна танд шинэхэн амтыг мэдрүүлнэ. Мөн нимбэгийг хэрчин хийжүүлсэн усанд хийн уувал чимчигнэсэн амтыг мэдрэх болно.5. Унтахын өмнө нэг стакан ус уух
Шөнө унтахынхаа өмнө нэг аяга ус ууснаар таныг илүү түргэн нойрсоход дэм болно.
6. Хоол идэхийнхээ өмнө нэг удаа том аягаар ус уух
Энэ нь биеийн жин хасхад тустайгаас гадна ходоодны хүчлийг саармагжуулдаг байна.
7. Кофены хэрэглээгээ багасгах
Кофейнд бараг донтох шахуу болсон хүмүүс бий. Өнөө цагт кофе авч уух боломж ч элбэг болсон. Харин кофенд агуулагдах кофейн нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ихэсгэх, шээс хөөх замаар шингэн гадагшлуулдаг байна. Өдөрт ердөө ганц аяга кофе уухад хангалттай бөгөөд таны биед бага ачаалал өгөх болно.
8. Гар утсаа ашиглан тогтмол ус уух
Усаа уух цагийг тогтмол сануулах утасны апп-ууд одоо үед төрөл бүрээр байдаг. Энэхүү апп-ууд хэрэглэхэд хялбар бүтээгдсэн байдаг бөгөөд үргэлж утастайгаа явдаг бидэнд бидэнд давуу тал болох юм. Хамгийн эрэлттэй хоёр апп-ыг дурдвал: iOS – Daily Water – Drink Reminder, Android – Water Drink Reminder
9. Ус ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх
Хамгийн ихээр ус агуулсан хүнс, жишээ нь тарвас, огурцы, улаан лооль, мөөг, лийр, цэцэгт байцаа, броколли, хулуу, навчит цоохор майлз, улаан лууван, жүрж, лимон, шар сүү, бяслаг, ногоон чинжүү, хан боргоцой, усан үзэм, киви, алим, төмс лууван юм.
10. Согтууруулах ундааг хэрэглэхдээ нэмэлтээр ус ууж байх
Согтууруулах ундаа нь дээр дурдсанчлан амны цангааг тайлахад тохиромжтой биш. Эсрэгээрээ усны хэрэгцээг улам нэмэгдүүлдэг байна. Тийм болохоор устай ээлжлэн ууж хэвших хэрэгтэй.