10- 17 нас буюу шилжилтийн насанд өсөлтийн даавар болон бэлгийн даавар эрчимтэй зэрэг идэвхжиж эхэлдэг тул бие физилогийн болоод сэтгэл зүйн хувьд олон төрлийн өөрчлөлт гарч эхэлдэг. Энэ насны хүүхдүүдийн өндөр болон бэлгийн бойжилтын явц харилцан адилгүй байдаг. Гэвч идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг, биед хэрэгтэй шим тэжээлээ тогтмол авдаг хүүхдүүд энэ насандаа жилд 25-30 см хүртэл өсөж болдог.
Охидуудын өсөлт ихэвчлэн 8-13 наснаас эрчимжиж эхэлдэг бөгөөд хамгийн хурдацтай өсөлт нь 10-13 насны хооронд тохиолддог. Хөвгүүдийн өсөлт охидоос арай хожуу эхэлдэг. Хөвгүүд дунджаар 10-16 насны хооронд огцом өсөж эхэлдэг бөгөөд хамгийн хурдацтай өсөлт нь 12-15 насны хооронд тохиолддог.
Өсвөр насныхны хувьд ясны ургалт идэвхтэй явагдаж гар хөл нь уртасаж эхэлдэг. Энэ үед биеийн тэнцвэртэй байдал алдагдсан мэт харагддаг ч эцэст нь биеийн бусад хэсэгтэй пропорциональ болдог.
Өсвөр насны хөвгүүд
Өсвөр насныхан өндрийн өөрчлөлтөөс гадна биеийн өөх ба булчингийн массын харьцаа гэх мэт биеийн бүтцэд өөрчлөлт ордог.
Хөвгүүдийн хувьд тестостерон гэх эр дааврын нөлөөгөөр илүү насанд хүрсэн эршүүд биеийн галбир руу шилжиж, булчингийн масс нэмэгдэж эхэлдэг. Ерөнхийдөө дөрвөлжиндүү хэлбэртэй бие нь өргөн мөр, нарийн бэлхүүс гэсэн гурвалжин хэлбэр рүү шилжиж, гар, хөл нь илүү булчинлаг болдог гэсэн үг.
Гэвч энэ нь хүн бүрт тохиолддог биеийн өөрчлөлт биш бөгөөд үүнд дасгал хөдөлгөөн, нойр, шим тэжээл чухал нөлөө үзүүлдэг гэдгийг онцлох нь зөв юм.
Өсвөр насны охид
Өсвөр насанд охидын биеийн өөхний хэмжээ булчингийн масстай харьцуулахад илүү нэмэгддэг. Энэхүү нэмэлт өөхний масс нь түүний биеийн дунд хэсэгт ( өгзөг, цээж) хуримтлагддаг. Ихэнх өсвөр насны охид биеийн масс нэмэгдэх энэ үед сэтгэл зүйн цочролд орох элбэг. Тиймээс энэ үеийг зөвөөр ойлгуулах, хүн бүрт тохиолддог мөчлөг гэдгийг ойлгуулах нь чухал юм. Source: HERE
Өсвөр насныхны өсөлтийг хэрхэн дэмжих вэ?
Бие махбодь нь өөрчлөгдөж, өсч буй үед өсвөр насныхан тэнцвэртэй, тэжээллэг шим тэжээлээр баялаг хоол, хүнс хэрэглэх, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх, гүн нойр авах нь өсөлтөд онцгой нөлөөтэй юм.
Дасгал хөдөлгөөн хийх, гүн нойрсох алинд нь ч өсөлтийн даавар ялгардаг хэдий ч дийлэнх нь 3, 4-р үе шатуудын гүн /бат бөх/ нойрны үед илүү их ачаалладаг байна. Тиймээс гүн нойр буюу чанартай нойр авах нь өсөлтөд онцгой ач холбогдолтой юм. Өсвөр насны хүүхэд хоногт 8-10 цаг унтах шаардлагатай.
Мөн хангалттай уураг, Д витамин, Кальци гэх мэт биед хэрэгтэй шим тэжээлийг авах нь өсөлтийг эрчимтэй дэмждэг төдийгүй биеийн дархлааг дэмждэг давуу талтай.
Өсөлтийг дэмжигч Нобирүны найрлагад өсвөр насны хүүхдийн өсөлтийг эрчимтэй дэмжих олон төрлийн витаминыг агуулсан байдаг. Тэр дундаа Bonepep-ийг хамгийн өндөр тунгаар агуулсан, хүүхдийн өдөр тутамдаа хоол хүнснээс хангалттай авч чадахгүй байгаа өсөлтөд нэн шаардлагатай амин дэм, ашигтай нэгдлүүд болох Кальци, Магни, Уураг, Витамин Д, В6, К зэргийг найрлагадаа агуулсан. Эдгээрийн ач тус нь:
- Кальци нь яс шүд хэлбэржих, бэхжихэд хамгийн чухал нөлөөтэй эрдэс
- Витамин В6 нь өсөлтийн гормоны шингээлтийг дэмжих
- Витамин Д нь кальцийн шимэгдэлтийг нэмэгдүүлж яс бүрэлдэхэд зайлшгүй хэрэгцээтэй амин дэм
- Уураг бол өсөж буй бие организмыг бүрэлдэхэд хамгийн хэрэгцээтэй
- Мөн түүнчлэн аргинин, цитрулин, орнитин, α-gps гэх мэт өсөлтийн гормоныг дэмжих үүрэгтэй 4 төрлийн найрлагийг агуулсан гэдгээрээ онцлог бүтээгдэхүүн билээ.