ГЛИЦИРОН ТАБЛЕТИК

38,000

Эм тариа нь онцгой бүтээгдэхүүн учраас Онлайнаар худалдан авах боломжгүй тул та өөрт ойрхон байрлах эмийн сангаас худалдан авалт хийнэ үү

A,B,C,D вирусээр үүсгэгдсэн Гепатит болон бусад хордлогоос үүссэн элэгний архаг үрэвсэлийн эсрэг нөлөөлнө, элэгний эсийг нөхөн төлжүүлэх, элэгний эсийн задралыг зогсоох, вирусын идэвхжилийг дарангуйлах үйлчилгээтэй, чихэр өвснөөс гаргаж авсан Япон улсад үйлдвэрлэгдсэн оригинал бүтээгдэхүүн юм

A,B,C,D вирусээр үүсгэгдсэн Гепатит болон бусад хордлогоос үүссэн элэгний архаг үрэвсэлийн эсрэг нөлөөлнө, элэгний эсийг нөхөн төлжүүлэх, элэгний эсийн задралыг зогсоох, вирусын идэвхжилийг дарангуйлах үйлчилгээтэй, чихэр өвснөөс гаргаж авсан Япон улсад үйлдвэрлэгдсэн оригинал бүтээгдэхүүн юм.

НАЙРЛАГА

Моноаммоний глицирзинат:  35мг
Глицин:  25мг
Л-цистейн гидрохлорид:
ДЛ- метионин: 25мг

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Насанд хүрсэн хүнд: 2-3 шахмалаар өдөрт 3 удаа хоолны дараа ууна.
Хүүхдэд: 1 шахмалаар өдөрт 3 хоолны дараа ууна.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Бэлдмэл нь зөвхөн эхэд үзүүлэх
эмчилгээний үйлдэл нь өндөр, урагт болон хүүхдэд үзүүлэх сөрөг
нөлөө нь бага байх үед эмчийн зааврын дагуу хяналтын дор хэрэглэнэ

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Элэгний архаг үрэвсэл:

  • Элэгний эсийн нөхөн төлжих процессыг идэвхижүүлэх
  • Дархлал сайжруулах
  • Элэгний үйл ажиллагааны алдагдлаас үүссэн элэгний архаг үрэвсэл
  • Согтууруулах ундаа болон бусад төрлийн хордлогоос үүссэн элэгний
    архаг үрэвсэл
  • A,B,C,D вирусээр үүсгэгдсэн элэгний архаг үрэвсэл
  • Вирусийн өсөлт болон идэвхжлийг дарангуйлах үйлдэл үзүүлэх үед
  • Стоматит (амны гэмтэл)
  • Үс халцралтын үед

Арьсны өвчин, харшил:

  • Экзем Дерматит
  • Жижиг тууралтууд
  • Чонон хөрвөс
  • Тоосны харшил
  • Эмийн харшил
  • Бусад харшил

АНХААРУУЛГА

Бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно. Чихэр өвсний үндэс агуулсан бусад бэлдмэлтэй хамт хэрэглэхэд үйлдэл нь давхцаж болзошгүй. Бусад шээс хөөх эмтэй хавсарч хэрэглэх үед цусан дахь Калийн хэмжээ багасдаг тул болгоомжтой хэрэглэнэ.

ГАЖ НӨЛӨӨ

Толгой эргэх, нүүр халуун оргих, цусны даралт ихсэх

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “ГЛИЦИРОН ТАБЛЕТИК”

Your email address will not be published.