A,B,C,D вирусээр үүсгэгдсэн Гепатит болон бусад хордлогоос үүссэн элэгний архаг үрэвсэлийн эсрэг нөлөөлнө, элэгний эсийг нөхөн төлжүүлэх, элэгний эсийн задралыг зогсоох, вирусын идэвхжилийг дарангуйлах үйлчилгээтэй, чихэр өвснөөс гаргаж авсан Япон улсад үйлдвэрлэгдсэн оригинал бүтээгдэхүүн юм.
НАЙРЛАГА
Моноаммоний глицирзинат: 53мг
Глицин: 400мг
Л-цистейн гидрохлорид гидрат: 22,29мг
ДЛ- метионин: –
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрсэн хүнд: 5-20мл бэлдмэлийг хоногт 1 удаа
судсанд тарина. Элэгний архаг үрэвслийн үед бэлдмэлийг
хоногт 1 удаа 40-60мл-р (2-3 ампул) судсаар натри хлорид
уусмалтай хольж хэрэглэнэ. Шаардлагатай тохиолдолд
хоногийн дээд тунг 100мл (5 ампул) хүртэл ихэсгэж болно.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Элэгний архаг үрэвсэл:
- Элэгний эсийн нөхөн төлжих процессыг идэвхижүүлэх
- Дархлал сайжруулах
- Элэгний үйл ажиллагааны алдагдлаас үүссэн элэгний архаг үрэвсэл
- Согтууруулах ундаа болон бусад төрлийн хордлогоос үүссэн элэгний
архаг үрэвсэл - A,B,C,D вирусээр үүсгэгдсэн элэгний архаг үрэвсэл
- Вирусийн өсөлт болон идэвхжлийг дарангуйлах үйлдэл үзүүлэх үед
- Стоматит (амны гэмтэл)
- Үс халцралтын үед
Арьсны өвчин, харшил:
- Экзем Дерматит
- Жижиг тууралтууд
- Чонон хөрвөс
- Тоосны харшил
- Эмийн харшил
- Бусад харшил
АНХААРУУЛГА
Бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно. Чихэр өвсний үндэс агуулсан бусад бэлдмэлтэй хамт хэрэглэхэд үйлдэл нь давхцаж болзошгүй. Бусад шээс хөөх эмтэй хавсарч хэрэглэх үед цусан дахь Калийн хэмжээ багасдаг тул болгоомжтой хэрэглэнэ.
ГАЖ НӨЛӨӨ
Толгой эргэх, нүүр халуун оргих, цусны даралт ихсэх
Reviews
There are no reviews yet.