Таны арьсыг эрүүлжүүлж, эрч хүчийг нэмнэ – DHC Цайр
Үзүүлэлтүүд
DHC Цайр
Цайрын ачаар үс, хумс, арьсны нөхөн төлжилт жигд явагддаг. Нөөшилсөн, боловсруулсан хоол хүнс их хэрэглэдэг, хэт их хоолны
дэглэм барьдаг хүмүүс цайрын дутагдалд орох эрсдэлтэй байдаг. Хэрэв цайрын дутагдал даамжирвал арьс ширүүн болж, үс унахаас гадна ядрах, бие сульдах, ханиад хүрэхдээ хурдан болдог. Мөн цайр нь эрэгтэй хүний түрүү булчирхайд их агуулагддаг бөгөөд бэлгийн дааврын нийлэгжилтэд оролцдог тул цайрын дутагдалтай тохиолдолд үр тогтоох чадвар буурдаг.
Үйлчилгээ, үр дүн:
Цайр нь уургийн нийлэгжилтийг идэвхжүүлж, арьс, салст бүрхэвчийг эрүүлжүүлж, шархны эдгэрэлтийг дэмжинэ.
DHC Цайрын бэлдмэл нь биед чухал ач холбогдолтой эрдэс бодис болох селен, хромыг нэмэлтээр агуулдаг. Ходоодонд өнгөр тогтоох зорилгоор гүйлгэлт, суулгалтын үед хэрэглэнэ. Биеийн тамир тэнхээ муудсан, хоолны дэглэм барьж байгаа хүмүүс, эрчүүдийн үр тогтоох чадварыг сайжруулахад байнга хэрэглэвэл тохиромжтой нэмэлт бүтээгдэхүүн юм.
Хэрэглэх заавар:
Өдөрт 1 ширхгийг хоолны дараа бүлээн усаар даруулж ууна.
15 наснаас дээш насны хүмүүс хэрэглэнэ.
Савлагаа:
30 ширхэг, 30 хоногийн хэрэглээ
Хэн хэрэглэх ёстой вэ?
- Дархлаа унасан
- Үс хумсны ургалт буурсан үед
- Ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдсан үед
- Бодисын солилцоо алдагдсан
- Арьсны эмгэгтэй
- Удаан эдгэрэлттэй арьсны шархтай
- Хоол боловсруулах замын эмгэгээс үүссэн цайрын шимэгдэлтийн алдагдалтай
- Түрүү булчирхайн үрэвсэл ба үйл ажиллагааны алдагдалд орсон
- Цэвэршилтийн насны эмэгтэйчүүд
- Цайрын дутагдлаас үүдэж үргүйдэлд орсон хүмүүс хэрэглэнэ.
Reviews
There are no reviews yet.